Монголын пауэрлифтингийн насанд хүрэгчид, залуучууд, өсвөр үе, мастер ангиллын 12 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш Спортын төв ордонд болно.
Хэрэглэлтэй төрөлд болох тус тэмцээний нээлтийн арга хэмжээ маргааш 13.00 цагаас болох юм. Энэхүү тэмцээний онцлог нь удахгүй манай улсад болох мастер ангиллын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох тамирчдыг сонгох аж. Тэмцээн гурван өдөр үргэлжлэх бөгөөд жин, ангиллаас хамааран нийт 396 баг медалийн эзэд тодорно.
Ч.БОЛ