Б.Батзориг: Өвөлжилтөд бэлтгэхээр 900 сая төгрөг аймгуудад хуваарилна | News.MN

Б.Батзориг: Өвөлжилтөд бэлтгэхээр 900 сая төгрөг аймгуудад хуваарилна

Хуучирсан мэдээ: 2018.07.04-нд нийтлэгдсэн

Б.Батзориг: Өвөлжилтөд бэлтгэхээр 900 сая төгрөг аймгуудад хуваарилна

Б.Батзориг: Өвөлжилтөд бэлтгэхээр 900 сая төгрөг аймгуудад хуваарилна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэлийг хангах тогтоол гаргажээ. Энэ талаар Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өвлийн бэлтгэлийг эртнээс хангах ёстой. Энэ жил зуншлага сайнгүй байна. Нийт нутгийн 30 хувь нь хэвийн, 30 гаруй хувьд нь дунд хэмжээний зуншлагатай байгаа бол 40 хувьд нь зуншлага муу байна. Тиймээс өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс хангуулах шийдвэр гаргаж Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс 900 сая төгрөг гаргаж, аймгуудад хуваарилахаар боллоо. Энэ мөнгөөр зун, намрын отор нүүдэл хийх, малын хөдөлгөөнийг хянах пост нэмэгдүүлэх, малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, оготно царцааны нүүдэлтэй тэмцэх, хадлан тэжээл бэлтгэхэд зориулна” гэв.

-Халуун зунаар Архангай аймагт шүлхий гарчихлаа. Шүлхий өвчний эсрэг вакцин тарьж байгаа атал яагаад шүлхий өвчний тархалт буурахгүй байна вэ?

-Монгол Улс 80 сая орчим малтай боллоо. Мал, махаа экспортлоход малын эрүүл мэндийн асуудал маш чухал байгаа юм. Тиймээс салбарын яам Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийг батлуулсан. Зургадугаар сарын 1-ээс хууль хэрэгжиж эхэлсэн. Өмнө нь халдварт өвчин гарсан хойно нь очиж тэмцдэг байсан. Харин энэ хуулиар урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй хийх юм. Энэ жил бүх малаа вакцинжуулах төсвийг улсын төсөвт суулгаж чадаагүй. Нийт 7.2 сая тун шүлхийн вакцин авах мөнгө тавьж өгсөн. Мөн ОХУ-аас 1.6 сая тун вакцин тусламжаар авч байгаа. Нийт 8.8 сая тун вакцин байна. Үүгээр 15 сая малыг вакцинжуулна. Эхний ээлжид бүх үхрээ вакцинжуулна. Манай улс 4.5 сая үхэртэй. Мөн эрсдэлтэй бүс нутагт байгаа малаа вакцинжуулна. Архангай аймгийн тухайд бүх үхрээ вакцинжуулсан учраас үхрээс шүлхий өвчин илрээгүй. Бог малаас шүлхий гарсан. Мал эмнэлгийн ерөнхий газар ажлын хэсэг гаргаад ажиллаж байна. Бүх малаа вакцинжуулах нь л чухал байна. Наадмын дараа наймдугаар сарын 1-ээс сумдад малын угаалгын ажлыг эхлүүлнэ.

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Малчин 2018-07-04 66.181.177.238

Энэ ХААЯ нд жаахан ч гэсэн мэдлэгтэй нөхөр заяахаа байчихсан яам байна даа.Энэ нөхөр ирснээс хойш нөгөө Сэргэлэнгийн хийж байсан МАН ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт энэ тэр бүгд НАМ зогслоо. Нэг ажил хийж байна аа тэр нь ХОВД гаралтай хэнийг хүссэн АЛБАН ТУШААЛД томилж л байна.Юуны өвчин энэ тэртэй тэмцэх малын эмчийн мэргэжлээр 1 жил ажилласан түүнээс хойш МАНын гишүүнчлэлтэй сонгуулиар ялбал сумын иргэдийн хурлын нарийн бичиг.засаг дарга хийж байсан СУМЫН хэмжээний УЛСТӨРЧийг МАЛ ЭМНЭЛГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГААР тавьчихлаа.Энэ хөдөө аж ахуйн ямар хувь заяатай болоод энэ [Хориотой Үг] улстөрчдийн ЧАДВАРГҮЙ,СЭТГЭЛГҮЙ нөхдийн хоол болдог байна аа.Тэр төрийн нарийн бичгийн дарга гэж Ховдын мэргэжлийн хяналтын Баянзүрх дүүргийн байцаагч ай хөөрхий дөө ЭНЭ ЯАМ

Avatar

зочин 2018-07-04 202.70.46.20

Наадмын дараа 8 сарын 1-нээс эхлүүлнэ гэшшшш. 7 сард наадам 3 хоног л болно. Гэтэл түүнээс шалтгаалж бүхэл бүтэн сар бүх ажлыг хойшлуулдаг энэ монгол зан сайн юманд хүргэхгүй дээ

Avatar

Царцаа Намжил 2018-07-04 202.179.27.39

Ажлаа хийж л байна шүү. Шүүмжлэхийн дон туссан өвчтэй хүмүүс олширсон байна. Эмчлүүлэх хэрэгтэй.

Avatar

Зочин 2018-07-04 43.243.161.23

Erguu ats bnaa ene gej bas neg. Bayanzurh duurgiig samarchaad yavsan. Songuulid ni yavsan baahan b**s doloogchidoo end tend yaamnii gazriin dargaar tavisan ih edee ene bas. 2020 ond gudamjind garnaa chi muu piyaldaga.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж