Ж.Бат-Эрдэнэ: Дарханы замыг ирэх жил засварлаж, өргөсгөнө | News.MN

Ж.Бат-Эрдэнэ: Дарханы замыг ирэх жил засварлаж, өргөсгөнө

Хуучирсан мэдээ: 2018.07.04-нд нийтлэгдсэн

Ж.Бат-Эрдэнэ: Дарханы замыг ирэх жил засварлаж, өргөсгөнө

Ж.Бат-Эрдэнэ: Дарханы замыг ирэх жил засварлаж, өргөсгөнө

Засгийн газрын өнөөдрийн /2018.07.04/ хуралдаанаар төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх асуудлыг хэлэлцжээ. Тодруулбал, Монгол улсаар дамжин өнгөрөх мөн түр хугацаагаар манай улс руу орж ирж байгаа тээврийн хэрэгсэлд С, B, D карне дэвтэр болон бусад бичиг баримт олгодог ажлыг Монголын автомашин, мотоциклийн спортын холбоонд шилжүүлэхээр болжээ. Ингэснээр манай улсад хүрэлцэн ирэх жуулчдыг дэмжих зорилготой гэдгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ мэдээлэл хийх үеэрээ онцолсон юм. Мэдээллийн үеэр сэтгүүлчид дараах тодруулгыг авлаа.


-Төрийн байгууллагын зарим чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлэхдээ ямар шаардлагыг тавьсан вэ?

-Олон улсын тээврийн байгууллагад бүртгэлтэй, олон нийтийн байгууллага байх ёстой. Ингэснээр олон улсын хэмжээнд тээврийн байгууллагууд хамтарч ажиллан нэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Монголын автомашин, мотоциклийн  спортын холбоо олон улсын байгууллагад бүртгэлтэй учир энэхүү байгууллагыг сонгон шалгаруулсан.

-Энэ хүрээнд аялал жуулчлалаас орж ирэх орлогын төсөөллийг хэдээр тооцож байгаа вэ?

-Одоогоор нарийн тооцоолсон зүйл алга. Аялал жуулчлалаар орж ирж байгаа тээврийн хэрэгслийн нэвтрэх чадварыг нээлттэй болгож байгаа. Хуучин бол гуравдагч улсаас орж ирсэн тээврийн хэрэгслээр жуулчид дамжин өнгөрөхдөө зөвхөн Алтанбулаг боомтоор орж ирдэг байсан. Үүнийг өөрчлөн 11 боомт болгон өргөжүүлсэн. Дээрх чиг үүргээр чөлөөтэй нэвтрэх бололцоог нь олгож байгаа гэж ойлгох хэрэгтэй.

-Азийн хөгжлийн банкны санхүүжилтэйгээр орон нутгийн  автозам  барих мэдээлэл бий. Аль аймгийн автозамыг шинэчлэн барих вэ?

-Азийн хөгжлийн банкны 60 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл УИХ-аар батлагдсан. Тус санхүүжилт нь Улаанбаатар-Дархан-Уул аймаг чиглэлийн автозамын шинэчлэлд зориулагдана. Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамуудад даацын бэхжүүлэлт болон суурийг нь шинэчилнэ. Нэг метр орчим болгож өргөжүүлнэ. Намар эсвэл ирэх хавраас ажил нь эхэлнэ.

МИАТ-ийн нислэг зорчигч багатай, зарим тохиолдолд хоосон нислэг үйлдэж байна гэсэн мэдээлэл сошиал орчинд гарч байна. Энэ тал дээр салбарын сайдын хувьд хариулт өгнө үү?

-Монгол Улс шатахуунаа гаднаас авдаг. МИАТ компани хэмнэлттэй ажиллах үүднээс зарим тохиолдолд шатахуунаа тээвэрлэх, мөн ачаа ихтэй үед онгоцны ачаалал нэмэгдэх учир цөөхөн зоригч авах нөхцөл байдал үүсдэг. Өөрөөр хэлбэл, онгоцны ачаалалтай уялдаж зорчигчдын тоогоо тооцдог.

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-07-04 66.181.166.196

болор дурантай улс ажлаа хиймээр юм, 1м зузаан хучилт хийх гээд байгаа юм уу, замыг нь 1м өргөсгөх гээд байгаа юм уу, хүн ойлгохоор юм бичмээр юм

Avatar

Зочин 2018-07-04

muu s*****g p***a be uhej dald or

Avatar

Зочин 2018-07-04 103.9.91.40

Тэнэг сдаанууд МАНгарыг сонгосноос болж замын ажлууд зогсож аваарь осол улам ихэссэн. Хэдэн тэрбумаараа мөнгө угаагдаж обшорлуу явж бгаа. 20 онд АН-г гаргавал ядаж замтай болно.

Avatar

Замчин 2018-07-04

… Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамуудад даацын бэхжүүлэлт болон суурийг нь шинэчилнэ. Нэг метр орчим болгож өргөжүүлнэ. Намар эсвэл ирэх хавраас ажил нь эхэлнэ… гэж хэлсэн байна. Би ойлгохдоо хучилтын бүтээцийг 1 м орчим зузаан болгож шинэчлэнэ гэж хэлж байх шиг байна. Тэгэхээс замыг өргөсгөнө гэж яриагүй байна.

Avatar

Зочин 2018-07-04 43.228.131.11

teneg s**,yumaa sain unshdaa

Avatar

Зочин 2018-07-04 124.158.107.35

мөнгөнд захирагдаж замын технологийг зөрчиж болохгүй тийм утгатай юм яринлээ энэ нөхөр

Avatar

Зочин 2018-07-04 43.242.242.59

баянзүрхийн товчооноос налайх хүртэлх замаа өргөтгөж засна гээд хэдэн жил хуурлаа. энэ ажлаа хийгээч ээ

Avatar

Инженер 2018-07-04 66.181.161.124

1 м өргөтгөнө гэнэ үү хэлчихье Батэрдэнээ наад мөнгөөрөө 4 эгнээ болгоод сөрөг хөдөлгөөнийг тусгаарласан шийдэлтэйгээр хийж чадахгүй бол явдаг газар луугаа яваарай!!!

Avatar

1+ 2018-07-04 202.131.233.251

УБ-Эрхүү-Москва-Эрхүү-УБ нислэг УБ-Москва-УБ гэсэн шууд нислэгээс 1 сая төгрөгөөр хямд болохыг хүн бүр мэдэж байгаа. Мэдээгүй хүн хүн байна уу?

Avatar

Зочин 2018-07-04 103.57.92.24

ene said bol mash ashig sonirholtoi hun um bilee.ug ni gaigui gej bodoj bsiin.tsaana ni mungu yabaa

Avatar

Irgen 2018-07-04 27.123.214.102

Bitgii ingej xudlaa yaria xeden bilet borluulagch nartaa temsegdyylchixsen bj bj

Avatar

Зочин 2018-07-04 182.160.0.5

Ачааны онгоц тээврийн инбаунт аубаунт үйлчилгээ нэвтрүүлмээр болсон шүү

Avatar

Зочин 2018-07-04 27.123.214.113

Налайхын замыг засаач ээ!

Avatar

Зочин 2018-07-04 66.181.184.56

энэ нэг төмсгөн толгойлсон дурак бодлогын чанартай алсын хараатай юм нэг ч дуугарахгүй амнаас нь үргэлж л мөнгөтөй холбооотой идэж уух кармаалах талын юм л сэтгэж ярьж явах юм аа. Маш муу бариад чанаргүй болчихсон УБ дарханы замыг 1м ээр өргөсгөнө гэнээ ямар ухаанд ухна үхчихсэн сүг вэ.

Avatar

baterdene 2018-07-04 183.177.106.66

УБ-СЭЛЭНГЭ замыг "Нэг метр орчим болгож өргөжүүлнэ."
Монгол дарга нар захаас нь Хятад дарга нар зузаанаас нь иддэг гэж үнэ юм даа.

Avatar

зочин 2018-07-04 103.57.95.56

энэ сахалтай нөхөр шунал нь дэндсэн нөхөр байна миатын хувьчлалыг энэ нөхөр сэдсэн сэлэнгэ дархан улаанбаатрын замыг барих концессын гэрээг засгийн газар батлаа биздээ одоо 60 cая ддолларыг дээрхи замд засвар нэрээр луйвар хийх нээ болио чи наад сахалтай амаараа худлаа ярихаа боль концессын гэрээгээрээ нэг мөсөн бариач ингэж луйвар хийхээ ман болих хэрэгтэй

Avatar

Зочин 2018-07-04 27.123.212.132

Асуудлын мөн чанар, амин сүнсийг ол. Ц.Лувсандорж

Avatar

dorjkhand 2018-07-04 27.123.212.132

Дур сонирхолтой ажлаа зорилгоо болгоод, бусдаас илүүтэйгээр хөдөлмөрлөвөл амжилтанд хүрэх нь гарцаагү
й. С, Д

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж