Хан-Уул дүүрэг "Жишиг цэцэрлэгт хүрээлэн"-тэй боллоо | News.MN

Хан-Уул дүүрэг "Жишиг цэцэрлэгт хүрээлэн"-тэй боллоо

Хуучирсан мэдээ: 2018.07.04-нд нийтлэгдсэн

Хан-Уул дүүрэг "Жишиг цэцэрлэгт хүрээлэн"-тэй боллоо

Хан-Уул дүүрэг "Жишиг цэцэрлэгт хүрээлэн"-тэй боллоо

Хан-Уул дүүрэг “Эко дүүрэг” болох зорилтын хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Ц.Эрдэнэбаатар захиралтай Тохижилт үйлчилгээний төвийн санаачлагаар 120 мянгатын автобусны буудлын хойно 2,2 га талбайд ногоон байгууламжтай таван тивийн 41 төрлийн 200 гаруй ан амьтадын баримал хөшөөтэй Нийслэлд жишиг болох “Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэнг шинэчлэн байгууллаа.

Хад чулууг ашиглан байгалийн тогтцыг харуулсан хэсгүүдийг бий болгож, ногоон байгууламж, усан оргилуур, хүрхрээ, дугуйн болон тэшүүрийн зам, хүүхдийн тоглоомын талбай бүхий цогц жишиг цэцэрлэгт хүрээлэн 49,0 сая төгрөгийн өртгөөр хийгдсэн.

Тус цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд ургаж байгаа мод бут сөөг нь 50 гаруй жилийн настай бөгөөд шинэчилсэн тохижилтын ажлын хүрээнд гоёл чимэглэлийн зориулалттай мод бут болон ховор эмийн ургамалтай.

Цэцэрлэгийн баримлуудыг эвдэлж сүйтгэх, хулгайлах зэргээс сэргийлэх үүднээс камерын хяналтыг сайжруулж, цэцэрлэгт хүрээлэнг бүхэлд нь хянах камержуулалт болон услалтын иж бүрэн системийг шинэчлэн хийсэн байна.

Түүнчлэн Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан хэлэхдээ ‘Хан-Уул дүүрэг “Эко дүүрэг” болох зорилтын хүрээнд энэхүү жишиг цэцэрлэгт хүрээлэнгээс гадна Хан-Уул дүүрэг дахиад хоёр цэцэрлэгт хүрээлэнтэй болно. Жишээ нь энэ ондоо багтаан дүүргийн Нисэх, яармаг орчимд ‘Дөрвөн улирал’-ын жишиг цэцэрлэгт хүрээлэнтэй болохоор төлөвлөн ажиллаж байна’ хэмээн онцлон хэллээ.

Түүнчлэн тус амьтдын баримал нь бороо болон наранд өнгөө алдаж мууддаггүй нийлэг пластик материалаар хийгдсэн гэдгээрээ онцлог юм.

Эх сурвалж: ХУД

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-07-04 103.57.94.194

ezgui gazar l

Avatar

Зочин 2018-07-04 122.201.23.122

hiij chadaagui sdanuud min bitgii ataarhaj uh za lalaruudaa

Avatar

11 2018-07-04 66.181.160.27

Эвийдээ яанадаа юм хэзээ хийж сурнадаа

Avatar

Хан-уулын халтаруудын 2018-07-04 202.9.40.113

ээлжит халтуур. Дэргэд нь очихоор ониг. Халтуурдсан мөнгө угаасан хулхи

Avatar

Зочин 2018-07-04 202.180.220.81

Үүнийг чинь дүүргийн дарга гэхээс илүүтэй амьдран суугч та эхлэлийг нь тавьж сайхан амьдрах орчноо бүрдүүлэх ёстой юм бишүү Байсан зөв тохижуулсан зүйлийг нь устгачихаад хүнээс төрөөс даргаас шаарддаг сэтгэхүйгээ л хамгийн түүрүүнд устгаж бүтээлч чадвараа хөгжүүлье хүмүүсээ Өнөөдөрөөс эхлээд БГД_нхэн хүн бүр нэг мод тарьж ядаж л байрныхаа ойр орчинг цэмцнэр эко болгоё л доо

Avatar

зочин 2018-07-04 202.70.36.14

сайхан мэдээ байна. Хан-Уул дүүргийнхэндээ амжилт хүсье. Энэ сайхан цэцэрлэгээ хайрлаж хамгаалах үүрэг ард иргэдэд маань байгаа шүү. Орчин сайхан байна гэдэг хүний сэтгэлд тустай. Баярлалаа

Avatar

Зочин 2018-07-04 203.91.114.244

болжышд. Олон нийтэд зориулсан ийм талбай хүрээлэн их байгуулмаар байнаа. Хүмүүс бага ч атугай стрессээ тайлах орчин хэрэгтэй байна

Avatar

БГД-ийн иргэд шаардаж байна! 2018-07-04 103.9.90.50

С. Одонтуяа хандаж хэлэхэд БГД-т иргэдамарч, чөлөө цагаа өнгөрөөх ганц соёл амралтын парк байгуулчихаач! Явж явж БГД гэж нэг өрөвдөлтэй дүүрэг гарч ирлээ. Эрдэнэван, Одонт авхайн бөгсөн дороос өндийх янз алга аа! Энэ дүүргийн иргэд чинь амрах, хүн шиг амьдрах эрхгүй, дуу чимээтэй орчинд, соц үеийн барилга байгууламжинд тухгүй л амьдрах юм бн ш дээ. Та ноёд, хатад өөрсдөө Туулын шугуйд амьдардаг юм байж. Бид ч гэсэн эндээ хүн гиг амьдармаар бн ш дээ! Балгас болсон цогцолборыг нурааж САП байгуулахыг шаардаж байна!!

Avatar

Зочин 2018-07-04 103.20.152.202

Гоё зөв ажил болжээ. Өнгөтэй өөдтэй мэдээ уншилгүй удаж

Avatar

Зочин 2018-07-04 103.20.152.202

Муулах донтой хэд маань бас л муулах байхдаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж