Хан-Уул дүүрэг "Жишиг цэцэрлэгт хүрээлэн"-тэй боллоо

Хуучирсан мэдээ: 2018.07.04-нд нийтлэгдсэн

Хан-Уул дүүрэг "Жишиг цэцэрлэгт хүрээлэн"-тэй боллоо

Хан-Уул дүүрэг "Жишиг цэцэрлэгт хүрээлэн"-тэй боллоо

Хан-Уул дүүрэг “Эко дүүрэг” болох зорилтын хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Ц.Эрдэнэбаатар захиралтай Тохижилт үйлчилгээний төвийн санаачлагаар 120 мянгатын автобусны буудлын хойно 2,2 га талбайд ногоон байгууламжтай таван тивийн 41 төрлийн 200 гаруй ан амьтадын баримал хөшөөтэй Нийслэлд жишиг болох “Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэнг шинэчлэн байгууллаа.

Хад чулууг ашиглан байгалийн тогтцыг харуулсан хэсгүүдийг бий болгож, ногоон байгууламж, усан оргилуур, хүрхрээ, дугуйн болон тэшүүрийн зам, хүүхдийн тоглоомын талбай бүхий цогц жишиг цэцэрлэгт хүрээлэн 49,0 сая төгрөгийн өртгөөр хийгдсэн.

Тус цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд ургаж байгаа мод бут сөөг нь 50 гаруй жилийн настай бөгөөд шинэчилсэн тохижилтын ажлын хүрээнд гоёл чимэглэлийн зориулалттай мод бут болон ховор эмийн ургамалтай.

Цэцэрлэгийн баримлуудыг эвдэлж сүйтгэх, хулгайлах зэргээс сэргийлэх үүднээс камерын хяналтыг сайжруулж, цэцэрлэгт хүрээлэнг бүхэлд нь хянах камержуулалт болон услалтын иж бүрэн системийг шинэчлэн хийсэн байна.

Түүнчлэн Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан хэлэхдээ ‘Хан-Уул дүүрэг “Эко дүүрэг” болох зорилтын хүрээнд энэхүү жишиг цэцэрлэгт хүрээлэнгээс гадна Хан-Уул дүүрэг дахиад хоёр цэцэрлэгт хүрээлэнтэй болно. Жишээ нь энэ ондоо багтаан дүүргийн Нисэх, яармаг орчимд ‘Дөрвөн улирал’-ын жишиг цэцэрлэгт хүрээлэнтэй болохоор төлөвлөн ажиллаж байна’ хэмээн онцлон хэллээ.

Түүнчлэн тус амьтдын баримал нь бороо болон наранд өнгөө алдаж мууддаггүй нийлэг пластик материалаар хийгдсэн гэдгээрээ онцлог юм.

Эх сурвалж: ХУД

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж