БНСУ-ын ‘Мирал Шижан’ сангаас зүрхний цоорхой болон зүрхний бусад төрлийн өвчлөлтэй хүүхдүүдэд туслах аян өрнүүлж, тэдэнд үнэ төлбөргүй хагалгаа хийдэг. Тус байгууллага Монголд 14 жил үйл ажиллаагаа явуулахдаа зүрхний өвчлөлтэй 300 орчим монгол хүүхдэд амьдрал бэлэглэжээ. ‘Мирал шимжан’ сан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 14 жилийн ойн арга хэмжээ болох гэж байна. Тус үйл ажиллагаанд оролцсоноор сангийн үйл ажиллагаатай танилцаж болох ажээ.
Сонирхуулахад, “Мирал Шижин” сан өнгөрсөн онд 30 жилийн ойгоо тэмдэглэсэн бөгөөд энэ хугацаанд зүрхний эмгэгтэй 3300 гаруй хүүхдэд сангийнхаа хөрөнгөөр зүрхний хагалгаа хийгээд байгаа аж.
Р.Ренчиндулаам