Польш улс шүүгчдийнхээ 40 хувийг тэтгэвэрт нь гаргалаа

Хуучирсан мэдээ: 2018.07.04-нд нийтлэгдсэн

Польш улс шүүгчдийнхээ 40 хувийг тэтгэвэрт нь гаргалаа

Польш улс шүүгчдийнхээ 40 хувийг тэтгэвэрт нь гаргалаа

Польш улс дээд шүүхийн шүүгчдийнхээ 40 хувийг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ. Учир нь энэ оны эхээр батлагдсан шинэ хуулийн дагуу 65 нас хүрсэн албан хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр тусгажээ. Энэхүү шийдвэрийг одоогийн засгийн газрын эрх баригч “Хууль болон Шударга Ёс” нам баталсан бөгөөд улсын дээд шүүхийн системийг өөрчлөхөөр зэхэж байгаа аж. Коммунист үеэс уламжлалтай авлига, үр бүтээлгүй засгийн газрыг шинэчлэхээр эрх баригчид зорьж байгаа боловч дээд шүүхийн ажилтнууд “Энэ бол Польш улс албан захиргаадалтын дэглэмд шилжиж байгаа дохио” гэж шүүмжилсэн байна. “Би айж байгаа гэдгээ хэлмээргүй байгаа боловч энэ бол бидний сүүлийн 25 жилд барьж байгуулсан бүх зүйлийг устгах болно” гэж дээд шүүхийн шүүгч Малгорзата Герсдорф Нью Йорк таймст ярьжээ.

Хууль болон Шударга Ёс намын танилцуулсан хуулийн дагуу одоо байгаа 74 дээд шүүхийн 27 шүүгчийг ажлаас нь чөлөөлж цаашид гишүүдийн тоог 120 хүргэх юм байна. “Шүүгчдийн эрхэнд халдана гэдэг хуулийн тусгаар тогтносон байдалд халдаж байгаа үйлдэл” хэмээн Европын холбооны төлөөлөгч өнгөрөгч даваа гаригт мэдэгджээ. Польшийн засгийн газрын гаргаж буй уг үйлдэлд Европын холбоо тайлбар авах шаардлага хүргүүлсэн байна. Польш улс Европын холбоотой байгуулсан гэрээгээ зөрчсөн нь нотлогдох юм бол өдөр болгон торгууль ноогдуулах ажээ.

Г. Батмандах

Эх сурвалж:Think Progress

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж