Fashion TV-гийн үүсгэн байгуулагч Монголд зочилно

Хуучирсан мэдээ: 2011.08.26-нд нийтлэгдсэн

Fashion TV-гийн үүсгэн байгуулагч Монголд зочилно

Дэлхийн загварын ертөнцийн толь болсон Fashion TV-гийн үүсгэн байгуулагч Мишель Адам өөрийн баг бүрэлдэхүүний хамт Монголд зочлох гэж байна. Тэрбээр маргааш талын Монголд хөл тавих бөгөөд өөрийн брэнд бүтээгдэхүүнээ Монголын зах зээлд нийлүүлэхээр “F Vodka” брэндийн албан ёсны төлөөлөгчөөр ажиллах эрхийг “BlueMon” группт гардуулах аж. Харин албан ёсны борлуулагчаар “Номин Фүүдс” ХХК ажиллах юм байна. Онцгой эрх болон худалдааны төлөөлөгчийн эрхийг гардуулах ёслолын үйл ажиллагаа энэ сарын 28-нд болох бөгөөд Мишель Адам Монголд зочилж буйтай холбогдуулан олон арга хэмжээ зохион байгуулахын нэг нь Нүхтэд болох дээд зэрэглэлийн “Fashion Party with Michel Adam” нэртэй үдэшлэг гэнэ. Хамтын ажиллагааны хүрээнд “F Club”, “F Lounge”, “F Shop” байгуулж, Монголын дизайнеруудын холбоотой хамтран Монголын загварын ертөнцийг дэлхийн тавцанд сурталчлах ажлыг эхлүүлэх юм байна.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж