Дэлхийн II дайны үеэр нацист Герман “Unterseeboot” маркийн шумбагч онгоцыг 72 жилийн дараа Кёото мужийн далайгаас олжээ. Япон улсын эзэн хааны тэнгисийн флотод бэлэглэж байжээ. Улмаар 1946 оны үед холбоотнуудын дайралтаар сөнөсөн байжээ. Сөнөсөн онгоцыг Кюүшү технологийн институтийн робот судалгааг хариуцсан профессор Тамаки Ура тэргүүтэй гүн далайг судлах багийн хамтаар долдугаар сарын 3-нд далайн гүнээс илрүүлсэн байна. 77 метр урттай U-511 онгоц нь 1941 онд нацист Германд бүтээгдэж байсан бөгөөд хожим нь Ro-500 хэмээн нэрлэгдэж 1943 онд Япон руу хүргэгдэхдээ чухал нууц баримтуудыг тээвэрлэж байжээ.
Эрэл хайгуулын баг шумбагч онгоцыг Кёото, Фүкүй мужийн хооронд Вакаса эргийн далайн ёроолоос олсон байна. Түүнээс гадна хоёр өөр шумбагч болох I-121, Ro-68 онгоцны хамтаар олсон бөгөөд дайны үеэр япон улсын Кавасаки болон Митцүбиши үйлдвэрүүд бүтээж байжээ. Тус шумбагч онгоцууд нь Ro-500-ын технологи дээр суурилж бүтээсэн анхны японы шумбагчууд ажээ. “Энэ бол яахын аргагүй Ro-500 дизайн дээр суурилсан шумбагчууд мөн. Ro-500 нь Японы усан шумбагч онгоцны технологийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан” хэмээн профессор Тамаки Ура хэлжээ.
Г. Батмандах
Эх сурвалж : Asahi