БНСУ-ын Гванжү хотод энэ сарын 26-28-нд болох “World music festival”-д “Алтан ураг” хамтлаг оролцож байгаа аж. Уг наадамд өнгөрсөн жил Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын хамт олон оролцож байсан юм. Америк, Франц, Орос, Бразил, Япон, Хятад зэрэг орны уран бүтээлчдийн оролцох уг наадамд “Алтан ураг” хамтлаг хоёр дахь өдөр нь буюу маргааш бүрэн хэмжээний тоглолт толилуулахаар болсон байна. Сонирхуулахад, Гванжү Азийн соёл урлагийн төв хот болох зорилт тавьсны дагуу жил бүр уг наадмыг зохиодог ба Азийн соёлын цогцолборыг байгуулах ажлыг 2014 онд дуусгахаар төлөвлөөд байгаа гэнэ.
А.Зул