Хойд Солонгосын удирдагч үйлдвэрлэлд анхаарч эхлэв

Хуучирсан мэдээ: 2018.07.04-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын удирдагч үйлдвэрлэлд анхаарч эхлэв

Хойд Солонгосын удирдагч үйлдвэрлэлд анхаарч эхлэв

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өнөөдөр улсынхаа томоохон үйлдвэрүүдэд айлчлан нөхцөл байдалтай нь танилцсан байна. Нүүр нь улайчихсан, өмд нь шороо болчихсон харагдана. Дэлхий нийтэд ‘Пуужинтай эр’ гэж танигдсанаас биш бүтээн байгуулалтын төлөө зүтгэж буй Ким Жон Ун гэдэг дүрээр харагдахыг хүссэн ч байж мэднэ. Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун ‘Беонжин’ бодлого дахь цөмийн хөтөлбөрөө зогсоож тогтворгүй эдийн засгийг сэргээн босгохыг амлаж байсан.

Синогийн оршин суугчид Ким Жон Уныг үдэж буй нь

Тэрбээр Хятадтай хиллэдэг бүс нутгийн орчимд байрлах нэхмэлийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан байна. Дараа нь тэрбээр эхнэр Ри Сол Жигийн хамтаар байгуулсан  гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэртэй очиж танилцсан байна. Ким удирдагчийн нэн тэргүүний зорилт нь ард түмнийхээ ахуй амьжиргааг сайжруулан, улс орныхоо эдийн засгийг хөгжүүлэх болов уу.

Ким эхнэрийн хамт Синиужу гоо сайхны дэлгүүрийн бүтээгдэхийг гаран дээрээ түрхэж үзэж буй нь

Трамп-Кимийн уулзалтын дараа Хойд Солонгос улсын хувьд маш том боломж нээгдэж байна гэж хэлж болно. Талууд цөмийн зэвсгийн хөтөлбөрийг зогсоохыг шаардаж оронд нь эдийн засгийн дэмжлэг үзүүлэх гэрээг байгуулсан юм. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео маргааш /2018.07.05/ Хойд Солонгост айлчлан удирдагч Ким Жон Унтай уулзахаар товлосон. Талууд хоёр орны байгуулсан гэрээг үндэслэн цөмийн хөтөлбөрөөс гарах хэрэгжилтийн талаар хэлэлцэх юм. Помпео энэ сарыг 7-ныг хүртэл Хойд Солонгост айлчлах юм.

эх сурвалж: koreatimes 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж