
уур, орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдэд цаг агаар ямар байх
тухай мэдээлжээ. Нутгийн хойд хэсэг, отрын нутгуудад өнөөдөр түр зуурын
бороо орох аж. Төвийн аймгуудын нутгаар өнөөдөр өдөртөө 22-27 хэм, зүүн
болон говийн аймгуудын нутгаар 23-28, говийн аймгуудын нутгаар 23-28
хэм дулаан байна. Маргааш баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун
хэсгээр, 28-29-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 30-нд
нутгийн хойд хэсгээр түр зуурын бороотой байх аж. Нутгийн хойд хэсгээр
нөгөөдрөөс цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэх төлөвтэй байгаа юм байна.
Тодруулбал, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5
градус, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө
25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан
байна.
"Улс төрийн тойм" сонин