Нөхөн сонгуульд МАН хамгийн олон суудал авчээ

Хуучирсан мэдээ: 2018.07.04-нд нийтлэгдсэн

Нөхөн сонгуульд МАН хамгийн олон суудал авчээ

Нөхөн сонгуульд МАН хамгийн олон суудал авчээ

Сонгуулийн тухай хуульд заасны дагуу өнгөрсөн зургадугаар сарын 24, 30-ний өдрүүдэд 11 аймгийн 30 суманд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /ИТХ/-ын нөхөн болон дахин сонгууль болж өндөрлөсөн. Аймгийн ИТХ-ын хоёр мандат, сумын ИТХ-ын 50 мандатын төлөө нийт 90 нэр дэвшигч өрсөлдсөн юм. Үүний дийлэнх олонхи буюу 80-аас дээш хувьд МАН-аас нэр дэвшин өрсөлдсөн нэр дэвшигчид ялалт байгуулжээ.

Тодруулбал, нөхөн сонгуульд аймгийн ИТХ-ын хоёр мандат, сумын ИТХ-ын 30 мандатын төлөө 60 нэр дэвшигч өрсөлдсөнөөс аймгийн ИТХ-д МАН-ын хоёр нэр дэвшигч, сумын ИТХ-д МАН-аас 21 нэр дэвшигч, АН-аас 9 нэр дэвшигч олонхийн санал авч тус, тус ялалт байгуулсан байна. Харин дахин сонгуульд сумын ИТХ-ын 20 мандатын төлөө 30 нэр дэвшигч өрсөлдсөнөөс МАН-аас 16 нэр дэвшигч, АН-аас хоёр нэр дэвшигч, МАХН-аас нэг нэр дэвшигч олонхийн санал авч тухайн шатны ИТХ-ын төлөөлөгчөөр тус тус сонгогдоод байна. 

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж