Нажиб Разакыг авилгын хэргээр баривчиллаа

Хуучирсан мэдээ: 2018.07.04-нд нийтлэгдсэн

Нажиб Разакыг авилгын хэргээр баривчиллаа

Нажиб Разакыг авилгын хэргээр баривчиллаа

Куала Лумпурын шүүх байгууллага Малайзын ерөнхий сайд асан Нажиб Разакыг авлигын хэргээр баривчлан хориод байна. Нажибийг 2009 онд байгуулсан төрийн хөрөнгө оруулалтын сангаас хувийн данс руугаа 700 сая ам.доллар шилжүүлсэн хэргээр 2015 оноос хойш шалгаж эхэлсэн.

Wall Street Journal 2015 онд тус сангаас Нажибын хувийн дансанд 700 сая ам.доллар орсон гэх баримт бичгийг дэлгэж байсан юм. Нажиб 2009 онд ерөнхий сайдаар томилогдон 2018 оны тавдугаар сарын 10-нд ерөнхий сайдын үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн. Сонгогдсон жилээ буюу 2009 онд Нажиб стратегийн хөрөнгө оруулалтаар эдийн засгаа сайжруулан, санхүүгийн төв болгох зорилготой 1MDB санг байгуулсан юм.

Үүрэгт ажлаа гүйцэтгэж байх хугацаандаа төрийн сангаар дамжуулж их хэмжээний мөнгө завшин, тус санг хувийн зорилгоор байгуулсан гэх хардлагыг төрүүлж байсан юм. Цагдаагийн байгууллага өнгөрсөн зургадугаар сард түүний гэрт нэгжлэг хийж 273 сая долларын үнэ бүхий үнэт эдлэл, бэлэн мөнгө, бусад эдлэл хэрэглэгдэхүүнийг хураан авсан байна. Энэ дунд хамгийн үнэтэй нь 1.6 сая доллар бүхий алмазан шигтгээтэй, алтан хүзүүний зүүлт байсан аж. Малайзын шүүх байгууллага түүнийг Малайзаас оргон зайлж магадгүй тул тусгай харуул хамгаалалт тавин ажиллаж байгаа юм. Нажиб өөрийгөө төрийн албанд ажиллаж байхдаа нэг ч авлига авч байгаагүй гэж одоог хүртэл мэдэгдсээр байгаа юм.  

Тавдугаар сарын 9-нд болсон Малайзын сонгуульд 92 настай Махатир Мохамад сонгогдсоны дараа ‘Авлига авсан этгээдтэй хариуцлага тооцно’ гэж мэдэгдсэн юм. Мөн Малайзад онц хэрцгийгээр амиа алдсан Монголын иргэн Ш.Алтантуяагийн хэргийг дахин шалгахаар болсон. Талийгаачийн үхэлд Нажиб Разак, түүний туслах Багинда нар холбоотой гэх үзэж байгаа юм. Шинэ ерөнхий сайд хэлэхдээ ‘Өмнөх засгийн газрын тарьсан балгийг                   /Мохамадын нам/ Pakatan Harapan нам л шийдэх хэрэгтэй байж’ гэсэн байна. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж