Шарапова эхний тойргоос тэмцээнийг өндөрлүүлэв

Хуучирсан мэдээ: 2018.07.04-нд нийтлэгдсэн

Шарапова эхний тойргоос тэмцээнийг өндөрлүүлэв

Шарапова эхний тойргоос тэмцээнийг өндөрлүүлэв

Талбайн теннисний энэ оны гурав дахь “Их дуулга” тэмцээн болох ‘Уимблдон’ Английн Лондон хотод болж байна. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн эхний тойргийн тоглолтууд болж, 64 теннисчин тодроход ОХУ-ын алдарт теннисчин Мария Шарапова багтсангүй. Шарапова эхний тойрогт нутгийн теннисчин Диатченкотой оноолт таарсан ч (7:6, 6:7, 4:6) ялагдан тэмцээнээ өндөрлүүллээ.

Шарапова сүүлийн хоёр жилийн хугацаанд сэргээшийн асуудлаас болж багагүй асуудалд орсон ч талбайдаа эргэн ирсэн. Өнгөрөгч зургадугаар сард Францын нээлттэй тэмцээний дунд шөвөгт шалгарсан Шарапова энэ удаа ‘Уимблдон’-ыг эхний тойргоос өндөрлүүллээ. Мариа Шарапова 2004 онд 17 насандаа “Уимблдон”-д түрүүлж байсан юм. Хамгийн сүүлд буюу 2014 онд Францын нээлттэй тэмцээнд түрүүлснээс хойш “Их Дуулга”-д түрүүлж чадаагүй.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж