Ньюс хөтөч: Засгийн газар хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2018.07.04-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Засгийн газар хуралдаж байна

Ньюс хөтөч: Засгийн газар хуралдаж байна

Өнөөдөр

Аргын тооллын 7 сарын 4, Буд гараг. Билгийн тооллын 21, Шувуун хушуут одтой, улаагчин тахиа өдөр. Өдрийн наран 5 цаг 04 минутад мандан, 20 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Өнөөдөр болох үйл явдал

08.00

  • Засгийн газар хуралдаж байна.

09.00

  • “Эрхэд суурилсан эрүүл мэнд” цөөнхийн эрүүл мэнд, эрхийн чуулган Чингис зочид буудалд болно.
  • Монгол Улс, ӨМӨЗО-ны хамтарсан үзэсгэлэн маргааш нээлтээ хийнэ. Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны шинжлэх ухаан, технологийн ололт амжилт, үр дүнг түгээн дэлгэрүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаа-2018” үзэсгэлэн МХАҮТ-ийн байранд нээлтээ хийнэ.

10.00

  • Корпорэйт зочид буудлын хурлын танхимд “Монгол, БНХАУ-ын ӨМӨЗО-ны хөрөнгө оруулалт, худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалт-2018” эхэлнэ. Өвөрмонголын 12 компани оролцож, Монголын компаниудтай хамтарч ажиллах гарц, боломжуудыг хэлэлцэнэ.

11.00

  • Үндэсний их баяр наадмыг угтаж, дотоод гадаадын жуулчид, үзэгчдэд зориулж Монголын Үндэсний музей өөрийн сан хөмрөгт хадгалагдаж буй монголчуудын уламжлалт шүтээн, сахиусны холбогдолтой 70 гаруй эд өлгийн зүйлсийг дээжлэн үзэгчид та бүхэндээ хүргэж байна. Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа Монголын Үндэсний музейд болно
  • УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2018 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.

11:30

  • Үндэсний мэдээллийн төвд ‘Загийн гол’ хөдөлгөөн, ‘Дэлхийн Монгол Ногоон нэгдэл’, ‘Ардын заргын товчоо’ ТББ-аас ‘Централ Эшиа Майнинг’ компани нь Баянхонгор аймгийн Заг суманд алт олборлохоор завдаж буй талаар болон тус компанийн хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэгт хандан мэдэгдэл хийнэ.

14.00

  • МҮХАҮТ-д Монгол-Оросын бизнес уулзалт болно. Оросын компаниудыг Монголын бизнес эрхлэгчид, төрийн байгууллага, холбогдох байгууллагуудтай холбоо тогтоох, түншийн харилцаа үүсгэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор ОХУ-ын Алтайн хязгаар мужийн ХАҮТ, Дорнод Сибирийн ХАҮТ, МҮХАҮТ хамтран зохиож байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж