Харри Кэйн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлсээр

Хуучирсан мэдээ: 2018.07.04-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Харри Кэйн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлсээр

Харри Кэйн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлсээр

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мэргэн буучдын жагсаалтыг Английн багийн довтлогч, багийн ахлагч Харри Кэйн ганцаараа тэргүүлсэн хэвээр байна. Өнгөрсөн шөнө Англи, Колумбын тоглолт болж, англичууд шөвгийн наймд үлдсэн. Харри Кэйн нэг гоол оруулсан бөгөөд түүний хувьд энэ дэлхийн аваргын зургаа дахь гоол нь болж байна. 

Харри Кэйн зургаан гоолтойгоор мэргэн буучдын жагсаалтыг ганцаараа  тэргүүлж эхэллээ. Түүний араас дөрвөн гоолтой нэхэж байсан Португалын К.Роналдо өрсөлдөөнөөс хасагдсан бол Белгийн Лукаку нэхэж байна. Харин гурван гоолтой зургаан тамирчин бий. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймын тоглолтууд ирэх Баасан гаригаас эхэлнэ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж