Эмнэлэг, эмийн сангийн тусгай зөвшөөрлийг сунгажээ

Хуучирсан мэдээ: 2011.08.26-нд нийтлэгдсэн

Эмнэлэг, эмийн сангийн тусгай зөвшөөрлийг сунгажээ

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбат өнгөрсөн долоо хоногт захирамж гаргаж, зарим эмнэлэг, эмийн сангийн үйл ажиллагаа явуулах эрхийн хугацааг сунгалаа. Тухайлбал, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан Бугат, Сэлэнгэ, Баяннуур, Дашинчилэн сум, Хялганат тосгоны эмнэлэг, Хишиг-Өндөр сумын эргэлтийн эмийн сангийн тусгай зөвшөөрлийг гурав, Рашаант сум, аймгийн нэгдсэн эмнэлэг, Баяннуур сумын эргэлтийн эмийн сангийн тусгай зөвшөөрлийг нэг жилээр сунгажээ. Харин эм ханган нийлүүлэх «Оол эм» байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж