Улсын драмын эрдмийн театр 80 жилийн ойгоо угтан оюутан сурагчдын хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулан орчин үеийн шилдэг жүжгүүдийг толилуулахаар болжээ. Намар цаг, эрдмийн танхим, инээд хөөр, оюутан нас, үерхэл нөхөрлөл, гэгээхэн хайрын тухай мэдрэхийг хүсвэл ирэх есдүгээр сарын 2-24-ны хооронд Улсын драмын эрдмийн театрыг зориорой. Энэ хугацаанд таван өөр жүжиг тайзнаа тоглогдох бөгөөд тасалбарыг УДЭТ-ын кассаар худалдаалж байна. Үнийн тухайд 10 мянган төгрөг. Гэхдээ та наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 1-ний дотор өдөр бүрийн 10.00-12.00 цагийн хооронд театрын касснаас тасалбар худалдан авбал тасалбар бүрт 20 хувийн хөнгөлөлт үзүүлэх бөгөөд оюутан залуусын хөнгөлөлтийн “купон”, үзэгчийн “фен” картын эзэн болох боломжтой юм байна.
Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглогдох орчин үеийн шилдэг жүжгүүдийн хуваарийг толилуулъя.
Есдүгээр сарын 2-4-нд Красногоров “Би ч гэсэн жаргамаар байна” уянгын драмын жүжиг
Есдүгээр сарын 7-9-нд Ц.Балдорж “Хайрын виз” залуусын хайр дурлалын сэдэвт уянгын драм
Есдүгээр сарын 14-15-нд К.Людвиг “Гол дүрийн амрагууд” инээдмийн жүжиг
Есдүгээр сарын 16-18-нд Ч.Ганхуяг “Эхнэрээ зээлээч” инээдмийн жүжиг
Есдүгээр сарын 21-24-нд С.Жаргалсайхан ”Нууц амраг чинь болъё” орчин үеийн драмын жүжиг тус тус 20.00 цагт тоглох гэж байна.
Урлагийн алтан сүм Улсын драмын эрдмийн театрыг зорьж, орчин үеийн шилдэг жүжгүүдийг үзээрэй.
Г.Даша