ОХУ-д арилжааны банкууд болон санхүүгийн гүйлгээний байгууллагууд цахим халдлагад өртсөн бол Төв банкинд заавал мэдээлэх журам долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ.
Өмнө нь албан бус санхүүгийн байгууллагууд өөрсдөө хүсвэл Төв банкны цахим сүлжээний мэдээлэл солилцох санд нэгддэг байсан бол энэ журам хэрэгжиж эхэлснээр заавал нэгдэх болж байгаа юм. Өнөөдрийн байдлаар энэхүү санд санхүүгийн 600 орчим байгууллага байгаагийн 430 нь банк юм. Өнгөрсөн 2017 оны байдлаар Оросын банкуудын дөнгөж 13 хувь нь цахим халдлагаас хамгаалах цогц арга хэмжээг авсан байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ