Мөнгөн усны орцтой чийдэнг ашиглахыг Орост хориглолоо

Хуучирсан мэдээ: 2018.07.03-нд нийтлэгдсэн

Мөнгөн усны орцтой чийдэнг ашиглахыг Орост хориглолоо

Мөнгөн усны орцтой чийдэнг ашиглахыг Орост хориглолоо

Мөнгөн усны орцтой чийдэн, гэрэлтүүлгүүдийг ашиглахыг хориглосон шийдвэр долдугаар сарын 1-нээс ОХУ-д хэрэгжиж эхэллээ. Ийм чийдэнг өрөө тасалгаанд төдийгүй гудамжны гэрэлтүүлэгт ашигласаар байгаа юм. Мөнгөн устай чийдэнг хэрэглээнээс гарах ажлыг хоёр үе шаттай хийхээр Засгийн газраас төлөвлөсөн байна. Эхний шат нь энэ долдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31 хүртэл, хоёр дахь шат нь 2019 оны нэгдүгээр сараас эхлэх юм.

Энэ журам хэрэгжиж эхэлснээр люминесцент чийдэн буюу КЛЛ чийдэнгүүд хэрэглээнээс гарч байгаа юм. Ийм төрлийн чийдэнд 2-2,5 мг мөнгөн ус байдаг бөгөөд хадгалах, устгахад тодорхой нөхцөлийг мөрдөх хэрэгтэй байдаг. Энэ төрлийн чийдэнгийн хэрэглээ их байгаа бөгөөд хэрэглэсэн чийдэнгээ зохих нөхцөлийн дагуу хаяхгүй байгааг Засгийн газар онцолсон байна. Гэхдээ ийм төрлийн чийдэнг ОХУ-д үйлдвэрлэдэггүй, зөвхөн импортоор авдаг. Энэ шийдвэр гарахын өмнөхөн үйлдвэрлэгчид энэ төрлийн чийдэнгийн оронд ретрофит чийдэн үйлдвэрлэх боломжтой гэдгээ мэдэгдсэн юм. Харин гудамжны гэрэлтүүлэгт хэрэглэж байгаа ДРЛ чийдэнгүүд хэрэглээнээс гарч байна. Энэ төрлийн чийдэнг Орост үйлдвэрлэж, мөн экспортолдог байна. Орост үйлдвэрлэж байгаа эрчим хүчний 12 хувийг өрх гэр, байгууллага болон гудамжны гэрэлтүүлэгт ашигладаг.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж