Ө.Хэрлэнчимэг нарын хэргийг шударгаар шийдэхийг хүсэв

Хуучирсан мэдээ: 2011.08.26-нд нийтлэгдсэн

Ө.Хэрлэнчимэг нарын хэргийг шударгаар шийдэхийг хүсэв

Насанд хүрээгүй  охины амийг санаатайгаар бүлэглэн хөнөөсөн хэргээр бүх шатны шүүхээс 20 жилийн хорих ял сонссон Ө.Хэрлэнчимэгийн найз залуу Ж.Очбадрахын ээж н.Майцэцэг өнөөдөр 11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийлээ.

Тэрбээр Ө.Хэрлэнчимэг нарт холбогдох эрүүгийн  хэрэг хэлмэгдүүлэлт байсан гэж үзэж байгаа бөгөөд шүүх хэргийг шударгаар шийдвэрлэхгүй бол гэрээслэл бичин, чигчий хуруугаа тасалж, цусаа юүлж амиа хорлоно хэмээв.

Ө.Хэрлэнчимэг болон түүний найз залуу Ж.Очбадрах нарын найман хүнд холбогдох хэргийг өнгөрөгч зургадугаар сард Дээд шүүх хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан юм. Тухайн үед Ж.Очбадрахын ээж шүүхийн шийдвэрт гомдолтой  байгаагаа илэрхийлж байсан. Анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс  Ө.Хэрлэнчимэг  Ж.Очбадрах нарт тус бүр 20 жил, зургаан сар, С.Гантуяа, Ү.Ганболд, Д.Сарантуяа нарт тус бүр 17 жилийн хорих ял оноосон бол Д.Отгонжаргал, Ж.Оч-Мандах, К.Тэмүүжин нарыг гэм буруугүй хэмээн цагаатгасан юм. Улмаар 17 жилийн ял сонссон С.Гантуяа, Ү.Ганболд, Д.Сарантуяа нар нь хэрэг гарах үед буюу 2008 онд насанд хүрээгүй байсан учир Өршөөлийн тухай хуульд хамруулсан билээ. Ө.Хэрлэнчимэгт эрүүгийн хуулийн 91.2.11, 114.3,  115.3,  181.3-аар буюу хүний амь санаатай хөнөөсөн, насанд хүрээгүй охидыг тэнүүчлэл, садар самуунд уруу татсан, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан, энэ үйлдлээ давтан үйлдсэн хэргээр дээрх ялыг оноосон юм.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж