22 компанийн 201,621 хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2018.07.03-нд нийтлэгдсэн

22 компанийн 201,621 хувьцаа арилжжээ

22 компанийн 201,621 хувьцаа арилжжээ

2018 оны 7 дугаар сарын 2-ний өдөр I, II, III ангиллын 22 хувьцаат компанийн 201,621 ширхэг хувьцаа арилжигдсанаас 5 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс ‘Гутал’ (GTL+12.82%) болон ‘Багануур’ (BAN+10.56%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол ‘Ремикон ХК (RMC-13.27%) болон ‘Э-Транс Ложистикс’ (ETR-5.88%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр ‘TOP 20’ индекс 19532.69 нэгж болж 0.04 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,404,379,037,408 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж