Зургаан давхар барилгаас унаж амиа алджээ | News.MN

Зургаан давхар барилгаас унаж амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2018.07.03-нд нийтлэгдсэн

Зургаан давхар барилгаас унаж амиа алджээ

Зургаан давхар барилгаас унаж амиа алджээ

Барилгын ослын улмаас нэг хүн амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн цагдаагийн I хэлтэст “Зургаан давхар барилгаас хүн унаж, гэмтлээ” гэх дуудлага долдугаар сарын 1-нд иржээ.

Дуудлагын дагуу шалгалт хийхэд тус дүүргийн гуравдугаар хороонд баригдаж буй барилгын зургаан давхраас 40 настай У нь ажлаа хийх явцдаа унаж, амиа алдсан байна. Эх сурвалжуудын мэдээлснээр талийгаачийн толгойд арматур төмөр зоогдож, гэмтлийн эмнэлэгт хүргэгдэх замдаа зүрх нь зогссон аж.  Иймд аж ахуй нэгжүүд хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж ажиллахыг холбогдох  албаны хүмүүс анхааруулж байна.

 Э.Ариун 

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-07-03 202.9.47.178

anxaaruulaad boloo yu nas barsan bertsen toogoor n 100-200 sayaiig ger buliihend ogood, ulsad 100 sayaiini torguuli toluuldeg huulia sanaachil ugui bol iim baidal bainga l davtagdana, safety mongold hogjij hevshihgui ee

Avatar

Хайран алтан амь 2018-07-03 119.40.97.6

Байгууллага дээрнь ХАБЭА-ийн инженер,компанийн захирал,ерөнхий инженер,талбайн инженер,бригад ахлаж байгаа гээдл дээрээс нь БХТЯам,УБ хотын МХЕГ,Барилгын ХөгжлийнҮндсэнийТөв,ОБЕГ гэсэн байгууллагууд хяналт шалгалтаа ажлын талбай дээрнь сардаа 1 удаач болов явуулж гарсан зөрчлийг газар дээрнь арилгуулсан бол аав,ээж,ах,эгч,дүү,хүүхдүүдэднь гарз гарахгүй байлаа.Хайран алтан амь УмСайнАмгаланБолтугай

Avatar

иргэн 2018-07-03 43.242.243.190

Хүн үхсэн болохоор энэ яам яригдаж байна,цахад бусад яамд бүгд ийм байгаа, бэлтгэгдсэн мэрэгшсэн дапдлагатай ажилтануудаа сонгууль болгоны дараа намын харьяалал гэж халаад тандаа танил тал өөрсдийн гар хөл болсон хоолны савнуудаар яам тамгын газарыг дүүргэсэн,энэ бүхнийг буй болгож байгаа газар нь өнөө улс төрийн нам,ерөөсөө энэ намууд ийм байдлаар оршин байхад монгол улс огт хөгжихгүй,улс төрийн намын тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэхгүй санаатайгаар хойшлуулсаар хууль ёсыг хөсөрдүүлсээр,авилга албан тушаалын наймааг цэцэглүүлсээр өдий хүрсэн,ийм их хурал ийм төр монгол улсад монголчуудад огт хэрэггүй:

Avatar

Зочин 2018-07-03 104.247.134.239

Барилга, хот байгуулалтын яам юу хийж байнаа. Дандаа мэргэжлийн бус удирдлагуудтай. Дээр нь ажлаа мэддэг мундаг хүмүүсээ сонгуулийн дараа намаар нь ялгаварлаад бүгдийг нь халсан. Одоо хэдэн юугаа ч мэдэхгүй алцаганасан заваарсан хүүхнүүд, намаар орж ирсэн хоосон толгойнуудаар дүүрсэн. Уул нь Д.Цогтбаатар сайд байхдаа Барилгын салбарын шүдний өвчин болоод байгаа ХАБ-ын талаар тодорхой арга хэмжээ авах үүднээс тусгайлан газар нээсэн үр дүнгээ ч өгч байсан. Одоо Барилгын яам юу мэдэхгүй [Хориотой Үг] хэдэн газрын дарга, хэлтсийн дарга нараар дүүрсэн. Бүгд [Хориотой Үг] долоогчид

Avatar

Зочин 2018-07-03 66.181.189.236

Зүрх нь зогсохгүй яаж амиа алддаг юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж