Барилгын ослын улмаас нэг хүн амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн цагдаагийн I хэлтэст “Зургаан давхар барилгаас хүн унаж, гэмтлээ” гэх дуудлага долдугаар сарын 1-нд иржээ.
Дуудлагын дагуу шалгалт хийхэд тус дүүргийн гуравдугаар хороонд баригдаж буй барилгын зургаан давхраас 40 настай У нь ажлаа хийх явцдаа унаж, амиа алдсан байна. Эх сурвалжуудын мэдээлснээр талийгаачийн толгойд арматур төмөр зоогдож, гэмтлийн эмнэлэгт хүргэгдэх замдаа зүрх нь зогссон аж. Иймд аж ахуй нэгжүүд хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж ажиллахыг холбогдох албаны хүмүүс анхааруулж байна.
Э.Ариун