Өмнөд Солонгост орогнохыг хүссэн Иемений дүрвэгсдийн асуудал хурцадмал байдалд ороод байна. Чежү аралд ирсэн нийт 500 гаруй Иемен дүрвэгч орон байр, хоол унд, цагаачлалын виз горилон ирсэн юм. Үүний хажуугаар дүрвэгсдийг хүлээн авахыг зогсоохыг шаардсан иргэд Сөүл хотын талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байгаа аж.
Европын холбооны орнууд 2017 онд нийт 1,2 сая дүрвэгч хүлээн авсантай харьцуулахад энэ тоо маш бага ч Өмнөд Солонгос улс дүрвэгчдийг авснаар дотоодын аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй гэж үзэж байгаа юм.
Чежү мужийн цагаачлалын алба он гарснаас хойш 940 гадаад иргэнд хууль ёсны цагаачлалын виз олгосон нь өнгөрсөн жилээс гурав дахин их үзүүлэлт юм. Дүрвэгсдийн ихэнх нь иргэний дайнаар улс орон нь сүйрсэн Иеменчүүд байх ба Хятад эсвэл Өмнөд Солонгосын өмнөд хэсгийн арлыг чиглэн ирдэг аж.
эх сурвалж: koreatimes