Хөдөөд 60 ажлын байр бий болов

Хуучирсан мэдээ: 2018.07.03-нд нийтлэгдсэн

Хөдөөд 60 ажлын байр бий болов

Хөдөөд 60 ажлын байр бий болов

Булган аймгийн Хутаг-Өндөр суманд хоногт 500 бог, 100 бод нядлах хүчин чадалтай үйлдвэрийг сэргээсэн байна. Уг үйлдвэр 2013 оноос хойш үйл ажиллагаагаа зогсоосон байсныг хөрөнгө оруулалт хийж, жилдээ 1500 тонн мах махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр болгон өргөтгөсөн байна.

Булган, Архангай, Хөвсгөл аймгаас мал авч, махыг нь боловсруулахаар төлөвлөжээ. Үйлдвэр өнөөдрийн байдлаар 60 ажлын байр шинээр бий болгосон бөгөөд цаашлаад ажиллагсдын тоо, үйлдвэрийн хүчин чадлыг үе шаттайгаар нэмэгдүүлэх аж. Мэргэжлийн хүмүүсийн тооцоогоор Монгол Улс махны экспортоор жилд нэг тэрбум ам. доллар олох боломжтой гэсэн судалгаа гарсан байна.

Н.ГАНБАТ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж