Эмч нар маргаашнаас ажил хаяна

Хуучирсан мэдээ: 2018.07.03-нд нийтлэгдсэн

Эмч нар маргаашнаас ажил хаяна

Эмч нар маргаашнаас ажил хаяна

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар өнөөдөр /2018.07.03/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Эрүүл мэндийн салбарын туйлын зорилго бол ажил хаялт биш. Ажил хаяхгүйн төлөө бид зургаан сар гаруйн турш явсан. Заавал ажил хаяуулах гэж байгаа бол харамсалтай байна. Эрүүл мэндийн салбарт хүнд байдал үүссэнийг удаа дараа сануулсан. Өчигдөр би зургаан аймгийн 70 гаруй сумдын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоодын дарга нартай уулзсан. Төв аймгийн сумын эмнэлэгт эмч, сувилагч нар дутагдалтай. Судас тариаагаа хийж чадахгүй хэмжээнд очсон хүн амь тариа хийж байна.

Цалин бага, ачаалал ихтэйгээс болоод мэрэгжлийн бус хүн эм барьснаас хүний аминд хүрсэн явдал гарсан.  Дэндүү увайгүй төр засгаас болоод эмч нар ажил хаяхаас аргагүйд хүрч байна.

Бидний тэмцлийг ард түмэн дэмжиж байгаа. Харамсалтай нь, энэ хугацаанд тэмцлийг  маань хууль бусаар зогсоох гэсэн, нам дарах гэсэн асар хүчтэй бодлогыг явуулж байна, гэсэн ч  туулаад гарна. Бид маргаашнаас улс орон даяар ажил хаялт эхлүүлнэ” гэлээ. Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж