Украины Херсон мужийн шүүх байгууллага Украинд саатуулагдсан Оросын Норд хөлөг онгоцны ахмад Владимир Горбенког Крым руу нь буцаах шийдвэрийг гаргалаа. Харин хөлгийн бусад далайчдыг нийт 1200 ам.доллароор торгосон байна.
Прокурорын зүгээс Горбенког мөрдөн байцаагч, прокурор, шүүгчидтэй уулзах болон Крым рүү гаргахгүй байх шаардлагыг сунгах хүсэлтийг орон нутгийн шүүхэд өгсөн юм. Шүүх байгууллага харин эдгээр саналыг сунгах шаардлагагүй гэж үзжээ.
Оросын “Норд” хөлгийг украинчууд өнөрсөн гуравдугаар сарын 25-нд Азовын тэнгисээс саатуулсан. Украины шүүх эрүүгийн хуулийн зүйл заалтын дагуу хөлөг онгоцыг хураан авч, дээрх иргэдийг таван жил хорих хүртэл шийтгэлийг оногдуулна гэж анхааруулж байсан юм. Хөлгийн ахмад Владимир Горбенког өнгөрсөн дөрөвдүгээр сарын 6-наас тавдугаар сарын 31 хүртэл баривчлан хорьсон байсан юм.
эх сурвалж: tass