Олон нийтийн сүлжээгээр “Араатан” гэх нэртэй аймшигт үг хэллэгтэй дуу цацагдах болсон. Уг дууг цахим хуудас болон Youtube-ээс устгуулах арга хэмжээг авч эхэлсэн талаар Цагдаагаас мэдээллээ.
Мөн “Араатан” дууг сонссон иргэд айдаст автаж маш их жийрхсэн, мөн бага насны хүүхэд болон төрсөн нялх биетэй ээжүүдийн сэтгэл зүй болон нийгэмд сөрөг нөлөө үзүүлэх, гэмт хэргийн үйлдлийн арга заасан, өдөөн турхирсан хэмээн үзэж Зөрчлийн хэрэг нээсэн байна.
Дээрх дууг дуулсан болон дууны үг бичсэн хүмүүсийг дуудаж уулзан, хуулийн дагуу арга хэмжээ авахаар болжээ.
Н.ГАН