Гандболын тамирчид хүрэл медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2018.07.03-нд нийтлэгдсэн

Гандболын тамирчид хүрэл медаль хүртэв

Гандболын тамирчид хүрэл медаль хүртэв

Олон улсын гандболын холбооноос Зүүн Азийн нээлттэй тэмцээнийг Хонгконгт зохион байгууллаа. VI удаагийн тэмцээнд БНХАУ, Вьетнам, БНАСАУ, Макао, Монголын баг тамирчид U-18, U-20 насны ангилалд шилдгүүдээ тодрууллаа. Энэ удаагийн тэмцээнд Монголоос эрэгтэй баг оролцож, олон улсын тэмцээний анхны медалиа авлаа. 

Тэмцээний U18 насны ангилалд өрсөлдсөн Монголын баг хүрэл медаль хүртжээ. Манай баг тамирчид өчигдөр сүүлийн тоглолтоо Хонгконгтой хийж, 28:28 оноогоор тэнцсэн байна. 

Харин U20 насны баг сүүлийн тоглолтоо Хонгконгтой хийж, 30:27 онооны харьцаагаар хожигджээ.

 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж