"Шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаа-2018" үзэсгэлэн болно

Хуучирсан мэдээ: 2018.07.03-нд нийтлэгдсэн

"Шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаа-2018" үзэсгэлэн болно

"Шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаа-2018" үзэсгэлэн болно

Монгол Улс,  ӨвөрМонголын  шинжлэх ухаан, технологийн ололт амжилт, үр дүнг түгээн дэлгэрүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд зорилготой бөгөөд эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээ судалгааны ажлын  үр дүнгээр бий болсон  шинэ технологи, инновацийн бүтээл, бүтээгдэхүүнийг олон нийтэд хүргэхэд оршиж буй аж.

Мөн тус үзэсгэлэнд Монгол Улсын талаас 25 компани,  ӨвөрМонголын өөртөө засах орны талаас 20 компани аж ахуйн нэгж байгууллага оролцох бөгөөд хөдөө аж ахуйн салбар түүн дотроо мал аж ахуй, газар тариалан, уламжлалт анагаах ухааны салбар, соёл урлагийн салбар, мэдээлэл технологийн салбар, арьсан урлагийн салбар зэрэг салбарууд оролцож байгаагаараа онцлог юм.

Үзэсгэлэн 2018 оны долдугаар сарын 4-5 өдрүүдэд Улаанбаатар хотноо Монголын Худалдаа Аж үйлдвэрийн Тэнхимийн хурлын заал, үзэсгэлэнгийн танхимд болно.  Уг үзэсгэлэнг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Шинжлэх ухаан технологийн бодлогын газар,  Шинжлэх ухааны академи, Шинжлэх ухаан технололгийн сан, Их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

 Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж