“Korean Air” компанийн ерөнхийлөгчийг баривчлах хүсэлт гаргажээ

Хуучирсан мэдээ: 2018.07.03-нд нийтлэгдсэн

“Korean Air” компанийн ерөнхийлөгчийг баривчлах хүсэлт гаргажээ

“Korean Air” компанийн ерөнхийлөгчийг баривчлах хүсэлт гаргажээ

Өмнөд Солонгосын “Korean Air” компанийг тойрсон асуудал улам хурцдаж байна. Тус компанийн ерөнхийлөгч Чо Ян Хог татвараас зайлсхийсэн болон компанийн хөрөнгийг зүй зохисгүй завшсан хэргээр прокурорын байгууллагаас буруутгаж, баривчлах хүсэлтийг шүүхэд гаргажээ. Чо Ян Хо ерөнхийлөгчийг баривчлах эсэх шийдвэр энэ долоо хоногт гарах юм байна.

“Korean Air” компанийн ерөнхийлөгч Чо Ян Хог өнгөрөгч долоо хоногийн Баасан гаригт (2018.06.29) прокурорын газраас байцаажээ. Энэхүү байцаалт 15.30 цаг үргэлжилсэн байна.

Чо Ян Хогийн эхнэр И Мён Хи болон хоёр охиныг хуулийн байгууллага шалгаж байгаа бөгөөд тэднийг ажилчидтайгаа зүй бус харьцаж байсныг олон нийт дургүйцэн хүлээж авсан. 

Хэдийгээр Чо  Ян Хо охидынхоо хүмүүжлийн талаар ард иргэдээсээ уучлалт гуйсан ч түүнийг татвар нуусан хэргээр шалгаж эхэлжээ.

 

Эх сурвалж: http://news1.kr/

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж