Тавхан настай хүү тамхи татаж, бүр уушигладаг гэхэд та итгэх үү?. Түүнийг ‘архаг’ тамхичин болсон байхад хэн ч тоохгүй, эмээ нь хүртэл тат гэдэг гэх юм. Өчигдрөөс /2018.07.02/ эхлэн доорх бичлэг цахим хуудаснаа тархаж эхэлсэн. Тэгвэл энэхүү бичлэгийн мөрөөр Увс аймгийн Цагдаагийн газар шалгалт хийж эхэлжээ.
Хүүхэд бол цагаан цаас, дэлбээгээ нээж буй шинэхэн цэцэг. Тийм ч учраас эцэг, эхчүүд хүүхдийн дэргэд зөв үлгэр дуурайлал болох ёстой болохоос муу “хичээл” заах учиргүй.
Э.Бурам