2017 онд америкийн хэвлэл мэдээллийн байгууллагууд АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трампад өөрийн болон гэр бүлийнх нь зургийг нийтэлснийхээ төлөө 100.000-1.000.000 ам.долларын төлбөр төлжээ. Үүнд Тэргүүн хатагтайн 2010-2016 он хүртэлх гэр бүлийн зураг, Меланиагын ганцаараа авхуулсан зургууд багтаж байгаа юм. Бельгийн зурагчин Режин Махауксын дарсан Трампын гэр бүлийн 187 цуврал зураг Getty Images дээр байдаг. Эдгээр зургуудыг ашиглах зөвшөөрлийг авахаас гадна зөвхөн эерэг төрлийн мэдээ, мэдээлэлд ашиглана гэсэн гэрээтэй байдаг байна.
Гэхдээ төрийн дээд албан тушаалтнууд ийм төрлийн гэрээ хийн засгийн газраас өөр замаар цалинжих ёсгүй гэж хуульд заасан байдаг аж. Зарим нэг од, олны танил хүмүүс зургаа худалдаж мөнгө олдог бол өмнөх тэргүүн хатагтай нар зургаа худалдсан удаагүй юм байна.
Yahoo, Marie Claire, Daily Mail зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өмнө нь тэргүүн хатагтайн болон гэр бүлийнх нь зургуудыг зөвшөөрөлгүй авч байршуулдаг байв. NBC шаардлага хүргүүлсний дагуу тодорхой хэдэн зургуудыг устгасан гэжээ.