Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд өнгөрсөн зургадугаар сарын 28-ний өдрийн 08:00 цагт малдаа явсан 16 настай хүү сураггүй болсон хэрэг гарсан. Эрлийн багийнхан өчигдөр /2018.07.02/ хүүгийн цогцсыг Жижиг нуурын гүнээс гаргасан байна. Гурван метрийн гүнд цогцос байжээ.
Хүүг сураггүй болсон гэх мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, иргэд хамтран эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байдаг. Ингэхдээ зургадугаар сарын 29-ний өдөр Цэнгэл сумын Харганат багийн Жижиг нууранд хүүгийн унаж явсан морь үхсэн байсныг олсон юм.
Э.Бурам