Баянхонгор аймагт таван настай охиныг хүчирхийлэхийг завдсан жигшүүрт хэрэг гарчээ. Энэ хэргийг тус аймагт төрийн алба хашдаг, 28 настай Н гэгч үйлдэхийг завдсан бөгөөд түүнийг цагдан хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал хурал өчигдөр /2018.07.02/ болж өнгөрчээ.
Шүүхээс түүнд нэг сар цагдан хорих шийдвэр гаргасан аж. Одоогоор уг хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж буй учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэж албаныхан мэдээллээ.
Э.Ариун