ӨНӨӨДӨР
Өнөөдөр аргын тооллын 2018 оны долдугаар сарын 03. Мягмар гариг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны дунд шар морь сарын 20. Ангараг гараг. Чөдөр одтой, хоёр хар мэнгэтэй, улаан бич өдөр.
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Суудал: Гал
Өдрийн наран 5 цаг 04 минутад мандан, 20 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
09:13 цагт
- Туушин зочид буудлын Сүлд танхимд Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын хүрээнд хүүхэд, залуучуудын байгууллагууд зөвлөлдөх уулзалт зохион байгуулна. Уулзалтаар 9-н улсад зохиогдсон хүүхэд, залуучуудын үндэсний зөвлөгөөнөөс гарсан уриалга бүрийг нэгтгэж, нэгдсэн мэдэгдэл боловсруулах юм.
10:00 цагт
- ‘Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр’ өнөөдөр тохиож байна. Энэ удаагийн хүмүүнлэгийн арга хэмжээнд аялал жуучлалын салбарынхан оролцож, хоёрдахь жилдээ хамтран тэмдэглэхээр боллоо. ЦССҮТ-ийн төв байранд (Улсын II төв эмнэлгийн зүүн хойд талд) эхэлнэ.
14:00 цагт
- Дархан-Уул аймагт Малын удмын сангийн үндэсний цогцолборын нээлтийн арга хэмжээ болно.
Нээлтэд УИХ-ын нэр бүхий гишүүд, ХХААХҮЯ, Малын удмын сангийн үндэсний цогцолборын удирдлагууд, ОУБ-ын төлөөлөл, Элчин сайдын яамд, мал аж ахуйн салбарын ахмад мэргэжилтнүүд, холбогдох бусад албаныхан оролцоно.