Япончууд хожигдсон ч хогоо аваад гарлаа

Хуучирсан мэдээ: 2018.07.03-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Япончууд хожигдсон ч хогоо аваад гарлаа

Япончууд хожигдсон ч хогоо аваад гарлаа

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн 16-д Ази тивийг төлөөлж Японы шигшээ баг ганцаараа үлдээд байсан боловч өчигдөр Белгийн шигшээ багт ялагдан тэмцээнээ дуусгалаа. Алдарт Дон мөрний хөвөөнөө орших Ростов хотын “Ростов Арена” цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолт Белгийн шигшээ багийн ялалтаар өндөрлөсөн ч Японы хөгжөөн дэмжигчдийн хувьд хүнд өдөр байсан юм. Хэдийгээр азтай байдлаар хэсгийн хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарсан ч Японы шигшээ баг хүчирхэг гэдгээ харуулсаар байна.

Тоглолтын дараа тоглогчдоос дутуугүй анхаарал татдаг улсын нэг бол Японы хөгжөөн дэмжигчид юм. Тэд уламжлал ёсоор ойр орчмын цэвэрлэгээг хийгээд цэнгэлдэхээс гарсан нь мөн л анхаарлын төвд байв. Зөвхөн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэлтгүй бүхий л тэмцээн уралдааны дараа япончууд хог цэвэрлэдэг. Энэ нь өдгөө дэлхийн олон оронд нэгэн үлгэр дууриалал болж, хөгжөөн дэмжигчдийн соёлын үнэ цэнийг харуулдаг.

Ч.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж