Газрын тосны үнэ 2018, 2019 онуудад нэг баррел нь дунджаар 63.4 ам.доллараас 62.7 ам.доллар болно гэж Америкийн эрчим хүчний мэдээллийн албаны урьдчилсан тайланд дурджээ.
2018 оны дөрөвдүгээр сарын байдлаар газрын тосны дундаж үнэ 72 ам.долларт хүрч байсан юм. Энэ нь өнгөрсөн гуравдугаар сартай харьцуулахад 6 ам.доллараар өссөн үзүүлэлт юм. 2017 оны арваннэгдүгээр сарын 30-нд OPEC-ийн уулзалтын үеэр газрын тос үйлдвэрлэгчид 2018 оныг дуустал газрын тосны үйлдвэрлэлийг бууруулахаар болсон.
2018 оны тавдугаар сарын байдлаар дэлхийн газрын тосны үнэ нэг баррель нь 80 ам.долларт хүрсэн. Хөрөнгө оруулагчид Ираны газрын тосны нийлүүлэлт тогтоогдсон хэмжээнээс хоёр дахин буурна гэж үзэж байна.
Тавдугаар сарын 8-нд АНУ Ираны цөмийн хэлэлцээрээс гарч, Иранд газрын тосны хориг тавихаа зарласан. Дээрх шийдвэр Ирантай хамтарч ажилладаг газрын тосны компаниуд нөлөөлсөн байх магадлалтай аж.
Газрын тосны үнэ 2016 оны нэгдүгээр сарын 20-нд 13 жилийн дунджаас хамгийн доод үнэ 26.55 ам.долларт хүрч байсан. 2015 оны тухайд 60 ам.доллар болж байсан юм. Гэтэл 2014 оны зургадугаар сард 100.26 долларт хүрч байсан удаатай.
АНУ-ын West Texas Intermediate WTI газрын тос Баруун хойд Европын Brent North Sea BNS газрын тосны үнээс 4 ам.доллар илүү байдаг байна. Газрын тосны наймаачид ирээдүйд хийгдсэн гэрээгээр үндэслэн газрын тосны үнийг урьдчилан тооцоолж хэлж чадна. Тэд WTI-ийн үнэ 2018 оны наймдугаар сард 54-84 ам.доллар байх боломжтой гэсэн төлөв гаргажээ.