Б.Шижир-Эрдэнэ олон улсын ой тогтоолтын аварга боллоо | News.MN

Б.Шижир-Эрдэнэ олон улсын ой тогтоолтын аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2018.07.02-нд нийтлэгдсэн

Б.Шижир-Эрдэнэ олон улсын ой тогтоолтын аварга боллоо

Филиппин Улсад өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон Ой тогтоолтын олон улсын нээлттэй тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн их мастер, Монголын оюун ухааны академийн тамирчин Б.Шижир-Эрдэнэ оролцож, аваргаллаа. Тэрбээр тэмцээний 10 төрөлд өрсөлдсөнөөс дөрвөн алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртэн нийлбэр оноогоор тэргүүлсэн юм.

Ингэснээр Монголын оюун ухааны академийн тамирчид АНУ, Англи, Хятад, Энэтхэг, Солонгос, Сингапур, Турк, Герман зэрэг олон арван улсын 47 тэмцээнд амжилттай оролцож, 770 медаль хүртээд байна.

Тэрбээр АНУ-д “Diablo Valley” коллежийн хоёрдугаар дамжаанд программ хангамжийн чиглэлээр суралцдаг юм. Тэмцээнд амжилттай оролцсон тэрбээр өнөөдөр /2018.7.2/ эх орондоо газардана. Монголд бэлтгэлээ базаагаад БНСУ-д наймдугаар сард болох ой тогтоолын тэмцээнд оролцохоор төлөвлөж байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

бат 2018-07-02 202.9.42.2

ой тогтоолтоор улс хөгжих үү.үхэр монголчууд шинжлэх ухаанд суралцахдаа биш цээжлэхдээ л сайн юм даа.бүгд тангад ном цээжилж лам болбол таарах юм.

Avatar

Мундаг аа. 2018-07-02 103.9.90.50

Мундаг аа. ЭНэ хүүд их ирээдүй байна. Мэргэжлээрээ мөн хосгүй амжилт гаргаарай.

Avatar

zochin 2018-07-02 27.123.214.83

Amjilt

Avatar

Зочин 2018-07-02 122.201.19.99

Bayar xurgie

Avatar

зочин 2018-07-02 66.181.161.104

Монгол хүмүүс оюун ухаан сайтай ухаалаг хүчирхэг үндэстэн шүү . Амжилт.

Avatar

Зочин 2018-07-02 43.242.242.57

CAZINOD OCHIJ TOGLOO

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж