Талбайн теннисний “Их дуулга” тэмцээн болох Уимблдон Английн Лондон хотод өчигдөр эхэллээ. Дэлхийн шилдэг теннисчид Лондонд цуглараад байгаа бөгөөд ОХУ-ын нэрт теннисчин Мария Шарапова ч багтсан. Тэрбээр хөлбөмбөгийн ДАШТ-д оролцож байгаа баг тамирчдаа дэмжсээр байна.
Ням гаригт болсон ОХУ, Испанийн тоглолтын дараах ялалтын агшныг Шарапова цахим хуудсандаа оруулсанд түүнийн фанатууд давхар баяр хүргэжээ. Шараповагийн ‘Ураааа!! Молодцы ‘ гэсэн жиргээ хэдэн мянган ‘зүрх’ аваад байна.
Ураааа!! Молодцы