Та үсээ гэртээ буддаг уу, эсвэл салоноор үйлчлүүлдэг үү? Ямар ч нөхцөлд өөрийн хүссэн өнгө төрхийг бүрдүүлэхэд тань туслах үсний будагны LEVEL болон TONE-ны талаар мэдээлэл өгье.
LEVEL (ТҮВШИН)
Level гэдэг нь өнгийг хэр зэрэг цайвар эсвэл бараан бэ? гэдгийг илэрхийлсэн түвшин юм. Ямар ч будгийн өнгийг ерөнхийд нь цайвар /light/, дунд зэрэг /medium/, гүн /dark/ гэсэн түвшинд ангилна. Жишээлбэл: Цайвар бор, дунд зэргийн бор, бараан бор гэх мэт. Ихэнх үсний будагны брэнд бүр өөрийн гэсэн өнгөний түвшин буюу Level дугаарлах системтэй байдаг. Ерөнхийдөө бараан болох тусам level 1 эсвэл 2 гэх мэт илүү цайвар болох тусам level-н тоо өсдөг.
TONE (СҮҮДЭР)
Tone сүүдэрлэх гэсэн утгатай – Цаг агаарын хэмжүүр шиг дулаан эсвэл хүйтэн гэж ихэвчлэн ярьдаг. Tone-г тайлбар хэсэг дээр ихэвчлэн warm /дулаан/, neutral /төвийг сахисан/, cool /хүйтэн/ гэсэн тайлбартай байдаг. Үүнийг энгийнээр тайлбарлавал алтлаг сүүдэртэй эсвэл үнсэн сүүдэртэй гэдгээр ойлгож болно. Тодруулбал, үсээ ямар ч өнгөөр будсан tone буюу сүүдэр нь ямар байхыг мөн сонгож болдог байх нь. Өөрөөр хэлбэл, та үсээ хар өнгөөр будсан ч үснээс гэрэлтэх өнгөний туяа нь алтлаг гэрэлтсэн эсвэл мөнгөлөг саарал байх уу гэдгийг үсний будгаа сонгохдоо мөн анхаарах хэрэгтэй. Бүсгүйчүүд зөвхөн өнгийг харж аван яг ямар tone-той байхад анхаараагүйгээс яг хүсэж хүлээсэн өнгө биш байна гэх тохиолдол багагүй гардаг.
Зарим нийтлэг tone-н тайлбарууд:
- ASH (Үнсэн) – Ямар ч алтлаг болон дулаан өнгөгүй мөнгөлөг бараан туяа нэмж өгдөг
- NEUTRAL (Төвийг сахисан) – Ерөнхийдөө төвийг сахисан бараан биш, цайвар биш туяа нэмж өгдөг
- BEIGE & CHAMPAGNE – Төвийг сахисантай төстэй боловч өнгөнөөсөө хамааран тохирсон илүү дулаан, сэрүүн байж болно
- GOLD (Алтлаг) – Алтлаг туяатай нэмж өгдөг
- RED (Дулаан) – Илүү дулаан улаавтар туяа нэмж өгдөг
Анхаарах зүйл:
- Үсээ ойр ойрхон будах эсвэл муу будгаар будах нь үс халзрах цаашлаад арьс, дотор эрхтэнд аюултай байдаг. Тиймээс бүсгүй та өөрийн эрүүл мэндэд аюулгүй бүтээгдэхүүн сонгон хэрэглээрэй.
- 28 угаалтын дараагаас үсээ дахин будаж болно хэмээн үсний мэргэжилтэнгүүд зөвлөдөг. Ихэвчлэн 4-6 долоо хоногт мэдэгдэхүйц үсний уг ургаж эхэлдэг ба энэ үед дахин үсний уг хэсэгээ будаж болно.
Холбоотой мэдээ