Хакүхо Кисэносатотай бэлтгэл хийжээ

Хуучирсан мэдээ: 2018.07.02-нд нийтлэгдсэн

Хакүхо Кисэносатотай бэлтгэл хийжээ

Хакүхо Кисэносатотай бэлтгэл хийжээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн долдугаар сарын тэмцээн ирэх ням гаригт Нагоя хотод эхэлнэ. Зуны тэмцээн буюу Нагоё башё эхлэхийн өмнө бөхчүүд хамтарсан бэлтгэлд гарсаар байна.

Их аварга Хакүхо М.Даваажаргал өчигдөр өглөөний бэлтгэлийг аварга Кисэносатотай хийжээ. Бэлтгэлийн үеэр Кисэносато сайн байсан байна. Хакүхо мөн залуу бөхчүүдтэй бэлтгэл хийж, тэдний хүч чадлыг шалгасан байна. 

Хакүхо, Кисэносато нар 2018 он гарсаар нэг ч башёд барилдаагүй. Өнгөрөгч нэг, гурав, тавдугаар сарын башёг аваргууд бэртлийн улмаас өнжсөн. Тиймээс оны хагас жил дохёд гараагүй аваргуудын барилдааныг харах үзэгчид олон бий. 

Хакүхо 2017 оны арваннэгдүгээр сарын башёд түрүүлж, 40 дэх түрүүгээ хүртсэн бол Кисэносато 2017 оны нэг, гуравдугаар сарын башёд дараалан түрүүлсэн юм. 

Нагоя башё долдугаар сарын 8-22-ны хооронд болно. 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж