Facebook хэрэглэгчдийн мэдээлэл хуваалцаж байсан хамтрагч компаниудыг илчилжээ

Хуучирсан мэдээ: 2018.07.02-нд нийтлэгдсэн

Facebook хэрэглэгчдийн мэдээлэл хуваалцаж байсан хамтрагч компаниудыг илчилжээ

Facebook хэрэглэгчдийн мэдээлэл хуваалцаж байсан хамтрагч компаниудыг илчилжээ

Өнгөрсөн баасан гаригт Facebook АНУ-ын Конгресст гадаад, дотоодын 52 томоохон компаниудтай хэрэглэгчдийнхээ мэдээллийг хуваалцсан гэдгээ илчилсэн байна. Facebook компанийн гаргасан энэхүү мэдэгдлийг АНУ-ын худалдаа арилжааны яам 700 гаруй хуудастай баримтуудыг нэгтгэн олон нийтэд нээлттэй болгожээ. Үүнд Apple, Amazon, Blackberry, Samsung, Alibaba, Qualcomm, Pantech зэрэг ухаалаг утас, интернет худалдаа, компьютер технологи үйлдвэрлэдэг компаниуд багтсан аж. Мөн Хятад улсын Huawei, Lenovo, Oppo, TCL компаниудтай хэрэглэгчдийнхээ мэдээллийг хуваалцжээ. АНУ-ын тагнуулын төв газраас эдгээр хятадын компаниудыг үндэсний аюулгүй байдалд халдаж болзошгүй гэж тэмдэглэсэн билээ.

“Хүмүүс олон төрлийн төхөөрөмжөөс интернет ордог. Энгийн гар утас, анхан үеийн хязгаарлагдмал хэрэглүүртэй ухаалаг утаснууд, компьютер гэх мэт. Энэ нөхцөлд бидний интернет үйлчилгээг авах хүсэлтэй хэрэглэгчдийн эрэлтэд тэдгээр төхөөрөмжүүдэд бүтээж болох хувилбаруудыг хийж амжихгүй болсон” гэж Facebook-ын төлөөлөгч мэдэгджээ.

Facebook одоогийн байдлаар 52 компаниас 38 компанитай мэдээлэл хуваалцах гэрээгээ цуцалсан бөгөөд үлдсэн 14 компанитай энэ долдугаар сард багтаж цуцлах ажээ.

Энэ оны эхээр Facebook нь Камбридж Аналитикаг хэрэглэгчийн мэдээллүүдийг зөвшөөрөлгүйгээр хурааж, солилцож байгааг илрүүлсэн бөгөөд 87 сая хэрэглэгчийн мэдээлэл үүнд өртөж ёс бус хэлбэрээр ашиглагдсан. Энэ хэргээс болж Facebook компанийг үндэслэгч Марк Зукербергын өөрийн мэдүүлгийг Сенатын гишүүдэд хүргэсэн билээ. АНУ-ын худалдаа арилжааны яамнаас гаргасан тус 700 гаруй хуудас баримтад түүний мэдүүлэг болон мэдүүлгээс хойш хууль тогтоох ажилтнуудын асуулт, хариултууд багтсан байгаа ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж