Малчин өрхийн жилийн орлого 2-25 сая төгрөг

Хуучирсан мэдээ: 2018.07.02-нд нийтлэгдсэн

Малчин өрхийн жилийн орлого 2-25 сая төгрөг

Малчин өрхийн жилийн орлого 2-25 сая төгрөг

“People in need” олон улсын байгууллага Монгол Улсын өрхийн эдийн засагт судалгаа хийжээ. Судалгааг өнгөрсөн оны аравдугаар сараас арван нэгдүгээр сард малчин өрхийн дунд явуулсан бөгөөд Сүхбаатар болон Архангай аймгийг хамруулсан байна. Судалгааны үр дүнг өнөөдөр /2018.7.2/ танилцууллаа.

Малчин өрхийн амьжиргааны гол үүсвэр нь мал бөгөөд сүүлийн жилүүдэд зудын давтамж нэмэгдсэнээр малын тоо буурчээ. Тухайлбал, Архангай аймагт чинээлэг бүлэг нь 1000-1500 толгой малтай, дундаж өрх 300-700, ядуу 200-300, нэн ядуу 100-200 толгой малтай байжээ. Түүнчлэн зарим ядуу малчид нь чинээлэг малчдад “туслах малчнаар” ажиллаж ажлын хөлсөндөө сар бүр цалин авч, тухайн өрхөө даган өөрийн цөөхөн малтайгаа нүүдэллэдэг аж. Харин зарим нь цалин авахын оронд өөрсдийн хэрэгцээний зүйлсийг авах зэргээр мөнгөн бус хэлбэрээр цалинжиж байна.

Мөн Архангай аймаг дахь нэн ядуу өрхийн жилийн орлоно 2-4 сая, ядуу өрхийнх 5-7 сая, дунд өрхийнх 8-12 сая, чинээлэг өрхийнх 12-20 сая төгрөг байна. Түүнчлэн тус аймаг дахь малчин өрх хүнс тэжээлээс авах илчлэгийнхээ 60 гаруй хувийг өөрийн үйлдвэрлэсэн малын гаралтай хүнснээс авч байна. Мөн нэн ядуу өрх орлогынхоо дөрөв орчим хувийг хүнсэнд,  бусад бүлэг 10 орчим хувийг хүнсэнд зарцуулдаг ажээ. Сүхбаатар аймгийн хувьд чинээлэг өрх нь 1000-1500, дундаж нь 250-500, эмзэг нь 150-250, нэн эмзэг нь 70-50 толгой малтай байна. Харин нэн ядуу өрхийн жилийн орлого 3-4 сая, ядуу өрхийнх 6-8 сая, дунд орлоготой өрхийнх 8-14 сая, чинээлэг өрхийнх 15-25 сая төгрөг аж. Нэн ядуу, ядуу өрх амьжиргааны  эх үүсвэрээ нэмэгдүүлэхийн тулд чинээлэг айлд тусалж, ажиллахдаа ажлын хөлсөө бэлэн мөнгөөр авах шаардлагатай байгааг төслийн ахлах менежер Б.Ганчимэг танилцуулгын үеэр дурдаж байлаа.   

 Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж