Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Бат “Чандмань” төвийн урдах талбайг “Тусгаар тогтнолын талбай” гэж нэрлэх саналыг иргэдийн төлөөлөгчдийн хуралд оруулсан. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид энэ асуудлыг хэлэлцээд дэмжсэн байна. Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялсаны 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойгоос өмнө талбайг шинэчилж , иж бүрэн тохижуулах ажлыг хийж гүйцэтгэхээр шийдвэрлэжээ.
Ө.Чинзориг