ОХУ: Сургуулийн автобусны насжилтад хязгаар тавив | News.MN

ОХУ: Сургуулийн автобусны насжилтад хязгаар тавив

Хуучирсан мэдээ: 2018.07.02-нд нийтлэгдсэн

ОХУ: Сургуулийн автобусны насжилтад хязгаар тавив

ОХУ: Сургуулийн автобусны насжилтад хязгаар тавив

Энэ оны долдугаар сарын 1-нээс хүүхэд тээвэрлэх сургуулийн автобусны насжилтад хязгаар тавьсан журам ОХУ-д үйлчилж эхэллээ. Шинэ журмаар сургуулийн автобусны насжилт нь 10 жилээс хэтэрсэн бол хүүхэд зөөвөрлөх шаардлагад нийцэхгүй болж байгаа юм. Шинэ журам эхний ээлжинд Москва, Санкт-Петербург хот болон  Москва болон Ленинград мужид хэрэгжинэ.

Сургуулийн автобусанд тавигдах шаардлага бүх орон даяар мөрдөгдөх боловч хэрэгжилтийг үе шаттайгаар хийхээр Засгийн газраас төлөвлөжээ. 2019 оны дөрөвдүгээр сарын 1-нээс бусад мужид дээрх шаардлага мөрдөгдөж эхэлнэ.

Энэ журмын хэрэгжилтэд давхар Замын цагдаагийн алба хяналт тавина. Замын цагдаагийн газрын санд бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн бүртгэлээр автобуснуудын насжилтыг давхар хянах ажээ. Энэ санд 22 мянга илүү сургуулийн автобус бүртгэлтэй байдаг байна.

2017 оны дүнгээр 16 хүртэлх насны хүүхэд зам тээврийн осолд өртсөн хэрэг нийт замын хөдөлгөөний ослын нэг хувь орчим буюу 9000 орчим бүртгэгджээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-07-02 59.153.113.238

Монгол угаасаа солонгосын сэгийг оршуулга болоод удаж байгаа шдээ. Ганц автобус ч биш олон төрлийн цахилгаан бараанаас аваад солонгосын хүнсний стандартад нийцэхгүй хүнсний бүтээгдэхүүнээс аваад, гутал хувцас, гудамжны камер гээд есөн шидийн зүйл буяны христийн гэх мэт нэрийн дор ямар ч татваргүй орж ирдэг болоод 20 жил болж байна.

Avatar

Зочин 2018-07-02 202.9.42.5

Монголд оруулаад ирээч дээ. Манайхан насжилтын нэмчихдэг Яг 1000 актлагдсан вагон шиг

Avatar

зочин 2018-07-02 202.179.27.218

Солонгосын хог оруулж ирүүлдэгээ болио. Манай улс Солонгосын хогийн тантан биш.Насжилтын хугацаа заана гэдэг хуучин автобусыг оруулж ирэхийг зөвшөөрсөн үг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж