Мүн Жэ Ин Сингапурт айлчилнa

Хуучирсан мэдээ: 2018.07.02-нд нийтлэгдсэн

Мүн Жэ Ин Сингапурт айлчилнa

Мүн Жэ Ин Сингапурт айлчилнa

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин долдугаар сарын 11-13 нд Сингапурт айлчлах төлөвтэй байгааг Хөх ордноос мэдээлжээ. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин Сингапурын ерөнхийлөгч Халима Иакоб, ерөнхий сайд Ли Сянь Лун нартай уулзах аж.

БНСУ нь Солонгосын хойгийн аюулгүй байдлыг хангахын тулд Азийн орнуудтай хамтран ажиллах хүсэлтэй байгаа юм. Зүүн өмнөд Азийн холбоотой хамтран хийж хэрэгжүүлэх ‘Өмнөдийн шинэ бодлого’ нэртэй Солонгосын хойгт тогтвортой байдал, энх тайвныг бий болгохын тулд Өмнөд Солонгосын баримталж буй бодлого, боловсруулалт, алсын хараа ямар байх талаар Сингапурын удирдагч нартай санал бодлоо хуваалцана гэжээ.

Мөн хоёр орны хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх арга замыг хэлэлцэх болно гэж хөх ордны  хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

Сингапурын айлчлалаас өмнө Мүн Жэ Ин долдугаар сарын 8-11-ний өдрүүдэд Энэтхэг улсад айлчлахаас болсон байна.

эх сурвалж: channelnewasia 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж