Маргалдагч талууд ойлголцолд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2018.07.02-нд нийтлэгдсэн

Маргалдагч талууд ойлголцолд хүрчээ

Маргалдагч талууд ойлголцолд хүрчээ

   “Солонго лайн” компани болон “Hill side” хотхоны оршин суугчдын дунд үүсээд байсан маргаантай асуудал намжиж, талууд ойлголцолд хүрч эв зүйгээр асуудлаа шийдвэрлэхээр болсон байна. Өнгөрсөн өдрүүдэд маргаан дээд цэгтээ тулж, цагдаа хуулийн байгууллагын хэмжээнд хүрээд байсан юм. “Солонго лайн” компани өөрийн эзэмшлийн 15х20 хэмжээтэй газарт гурван давхар оффисын барилга барихаар холбогдох бүх байгууллагаас зөвшөөрлийг авсан байдаг. Гэтэл иргэдийн зүгээс хүүхдийн тоглоомын талбайгаас булааж байна гэх үндэслэлээр маргаан эхэлжээ. “Хотын ерөнхий төлөвлөгөөний газраас энэ газарт гурван давхар барилга баригдах зөвшөөрөл олгогдсон байдаг. Орчин суугчидтай бид ярилцаад сар гаруй болж байна. Өнөөдрийн байдлаар эхний ээлжид оршин суугчидтай тохиролцоонд хүрээд байна. Гурван давхар барилгынхаа нэгдүгээр давхрын 20 метр урттай суурийнхаа 10 метрийг арк маягаар хийгээд, иргэдэд зориулсан сандал, хүүхдийн тоглоомын талбай болгон тохижуулж өгье гэсэн санал тавьсан байгаа. Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандартын дагуу хотхоны 30 хүртэлх хувь нь ногоон байгууламжтай байна гэж заасан байдаг. Энэ стандартад нийцэж байгаа. Одоо баригдах гэж буй гурван давхар барилга нийтийн эзэмшилд олгогдох талбай руу нэг метр ч илүү ороогүй. Оршин суугчидтай ярилцахад оршин суугчдын ихэнх нь зөвшөөрсөн, өнөөдрийн хувьд байдал хэвийн болоод байна” гэж Солонго лайн” компанийн ХАБЭА-ны инженер Г.Идэрцогт онцолсон юм.

Н.ГАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж